Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдын нутгаар агаарын дундаж температур +18,8...+21,9 градус дулаан, өндөр уулын сумдын нутгаар +14,1...+18,7 градус дулаан, алтайн өвөр говийн сумдын нутгаар +21,4...22,7 градус дулаан байлаа. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 6-9 градус дулаан, 5-р сарын олон жилийн дунджаас 8,4 градусаар дулаан байна. Агаарт үнэмлэхүй их температур өндөр уулын сумдын нутаг болох Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд сумдын нутгаар +23...+29 градус, бусад сумдын нутгаар +30 градусыг давж хэт халсан байна. +30 градусыг давж халсан өдрийн тоо Зэрэг суманд 6, Манхан суманд 5, Булган суманд 4, Үенч суманд 3 өдөр ажиглагдсан бол бусад сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байна. Агаарын үнэмлэхүй их температур Зэрэг суманд +35 градус, Манхан, Мянгад, Дөргөн сумдад +34 градус хүрсэн бол агаарын үнэмлэхүй бага температур Дуут суманд /0 градус/ ажиглагдаж, бусад сумдын нутгаар +5...+11 градус дулаан байжээ.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур +20...+31 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар +49...+64 градус хүрч, нийт сумдын нутгаар +40 градусыг давж халсан бөгөөд бүх сумдад 6-10 өдөр ажиглагдсан байна. Хөрсний хамгийн бага температур шөнөдөө -4 градус хүйтнээс +10 грудас дулаан байсан. Хамгийн хүйтэн нь Дуут суманд 18-ны шөнө -4 градус хүрч хүйтэрчээ. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Мянгад суманд +64 градус хүрч ажиглагдлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нутгийн 50 хувьд нийт 3.6 мм хур тунадас орсон ба өмнөх оны мөн үеийнхээс 18,8 мм-ээр бага тунадас оржээ. Орсон тунадасыг сумдаар авч үзвэл: Дуут суманд 1.0 мм, Мөст суманд 0.8 мм, Жаргалант суманд 0.6 мм, Дарви, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдад тус тус 0.4 мм, Манхан, Мянгад сумдад тус тус 0.0 мм тунадас оржээ.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлээр нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Мөнххайрхан суманд 24 м/с, Манхан, Ховд суманд 20 м/с, бусад сумдын нутгаар секундэд 10-19 метр хүрч зөөлөн болон хүчтэй шороон шуурга шуурлаа.Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Дуут суманд ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1-10 хоног ажиглагдсан байна.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 1-5 см
ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар “дунд” гэсэн үнэлгээтэй, Чандмань, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут сумдад “муу” гэсэн үнэлгээтэй байна. Жаргалант, Булган, Ховд, Үенч сумдын бэлчээрийн төлөөлөх ургамалд “халуун, хуурай салхи”-ны улмаас гэмтэл ажиглагдсан.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдаар бод мал төллөх, ямааны ноолуур самнах, мал хөнгөлөх, хөөвөр хялгас авах, мал ногоолуулах ажлууд явагдаж байна. Тус ажил явуулахад цаг агаарын тогтворгүй байдал, салхи шуургатай, хэт халах зэрэг таагүй нөлөө үзүүлсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт 8 сумын нутгаар 0,0-1,0 мм хүртэл нийт 3,6 мм тунадас орсон.
- Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховдоос бусад сумдын нутгаар агаарт +30 градусыг давж халсан өдөр 1-6 өдөр ажиглагдлаа.
- Хөрсний гадрага дээр 40 градусыг давж халсан өдөр нийт сумдад 6-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 8-24 метр хүрч шуурсан. Хамгийн их хурд Мөнххайрхан суманд 24 м/с хүрсэн.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлт жигдрэх шатандаа явагдаж байна. Халуун хуурай салхитай байгаагаас шалтгаалан бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай зарим газраа гэмтэлтэй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 5 дугаар сарын 21-нд